Оросын Холбооны Улсын төв банк Оросын Холбооны Улсын төв банк ОХУ-ын Төв Банкны ажилтнууд нь: ОХУ-ын Үндсэн Хууль болон холбогдох бусад хуулийн дагуу байгуулагдсан Төв Банкны үйл ажиллагааг явуулахын тулд ажил үүргээ мэргэжлийн түвшинд, хичээл чармайлттайгаар хийж гүйцэтгэнэ. ОХУ-ын Төв Банкны эрх мэдлийн хүрээнд, ОХУ-ын төв банкны тухай хууль болон бусад акт, дүрэм журмуудыг мөрдөж ажиллана Мэргэжлийн эсвэл нийгмийн бүлгүүд, бусад байгууллагуудад ямар нэг давуу тал олгохыг хориглох ба иргэд, мэргэжлийн болоод нийгмийн бүлгүүд, бусад байгууллагуудаас хараат бус байна Албан үйл ажиллагаанд нь улс төрийн намуудын болон олон нийтийн эвсэл бүлгүүдийн шийдвэр нөлөөлөх боломжийг хаах, төвийг сахисан байр сууриа хадгалах

Аливаа хувь хүн болон, мөнгө хөрөнгө, бусад ашиг сонирхлын нөлөөнд автсан үйл ажиллагаа явуулах ёсгүй. Албан үүргээ шударгаар гүйцэтгэхэд саад болох ашиг сонирхлоос ангид байх

Бизнесийн хэм хэмжээ, мэргэжлийн ёсзүйн дүрэм журмуудыг сахин биелүүлэх

ОХУ-ын Төв Банкны ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хориглох зүйлс, актууд болон 2003 оны 7-р сарын 25-ны өдрөөс мөрдөгдсөн ОХУ-ын Төв Банкны ажилтнуудын талаарх хууль журмыг мөрдөх

Оросын ард түмний болон бусад орны иргэдийн ёс заншил, уламжлалыг хүндэтгэн үзэж, нийгмийн өөр өөр өөр бүлэг, үндэстэн ястнуудын эв найрамдал, уялдаа холбоог дэмжих

Энгийн иргэд болон албаны хүмүүстэй харьцахдаа тэднийг хүндэтгэн үзэж, алдаагүй зөв ажиллахыг эрхэмлэнэ

Тус банкны хэм хэмжээ дүрэм журмыг бий болгох улмаар ажилтнуудын албан үүрэг, ажлын гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор мөн Оросын Холбооны улсын Төв банкны ажилтнууд болон иргэдийн тус банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулсан.
Ерөнхий зүйл
1.1. Энэхүү мэргэжлийн ёс зүй дүрэм журмыг Оросын Төв банкны ажилтнууд гүйцэтгэх үүрэгтэйгээ уялдуулан мөн албан тушаал үл харгалзан дагаж мөрдөнө.

1.2. Энэхүү ёс зүйн дүрэм журам нь Оросын төв банкны ажилтнуудын ажлын гүйцэтгэл үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой.
1.3. Оросын төв банкны ажилтнууд энэхүү ёс зүйн дүрмийг мэдэж сахин биелүүлж байх нь тэдний мэргэжлийн ёс зүй үйлчилгээнд үнэлэлт дүгнэлт өгөх нэг шалгуур болно.
1.4 Оросын төв банкны ажилтан болгон ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах ёстой.

ОХУ-ын Төв банкны тухай
ОХУ-ын Төв банк 1990 онд байгуулагдсан.
Хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг ба үндэсний валют болох рублийн тогтвортой байдлыг хамгаалах үндсэн үүрэгтэй
ОХУ-ын банкны салбарын зохицуулалтыг хийдэг гол байгууллага
ОХУ-ын төв банкны одоогийн тэргүүн нь ерөнхийлөгч Владимир Путин эдийн засгийн зөвлөхөөр 2012-2013 онд ажиллаж байсан Эльвира Набиуллина юм.
Оросын холбооны улсын төв банкны ажилтнуудын мэргэжлийн ёс зүй
ОХУ-ын төв банкны эрх мэдэл, нэр хүндэд хохирол учруулж болохуйц нөхцөл байдал үүсэхээс сэргийлэхийн зэрэгцээ ОХУ-ын төв банкны ажилтнуудын шударга зөв ажиллагаанд эргэлзээ төрүүлэх үйлдлийг тэвчих

ОХУ-ын хуулийн дагуу Ороын төв банкны зохицуулалт болон бусад шийдвэрүүд нь ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлнэ

Хувийн асуудлаа шийдэхдээ эрх мэдэл албан тушаалаа ашиглан төрийн албан хаагч, орон нутгийн засаг захиргааны байгууллага, албан хаагчид болон төв банкны ажилтанд нөлөө үзүүлэхийг хориглоно
Хүлээсэн үүргийнхээ хүрээнд нөөцийн менежментийг хамгийн үр дүнтэй байдлаар хийхийг үргэлж эрмэлзэнэ

Нас, хүйс, шашин шүтлэг, арьсны өнгө, хэл, иргэншил, улс төрийн байр суурь, гэр бүлийн байдал, нийгмийн статусаар нь хүнийг ялгаварлан гадуурхсан үг хэлэх, үйлдэл хийхийг хориглоно
Бүдүүлэг зан, үйлдэл гаргах, бусдыг гүтгэх зэргийг хориглоно

Анхаарал тавьсанд
баярлалаа.
Гүйцэтгэсэн:Т.Энхжаргал
П.Лхагвадорж

ОХУ-ын төв банкны олон нийтэд хандаж үг хэлэх, мэдээлэл хийх талаарх дүрэм журмыг биелүүлэх

ОХУ-ын Төв Банкны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхдөө олон нийтийн мэдээллийн байгууллагын ажилтанд хүндэтгэлтэй хандах ба банкны дүрмийн дагуу тэднийг үнэн зөв мэдээлэл олж авахад нь туслах